Friday, March 28, 2014
Хэл зүгшрүүлэх үгс
Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил
Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон
Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ
Хувьтай хүн
Хур борооноор
Хүн хоолоор
Хүлэг өвсөөр
Хүн хувцсаар
Мал хүчээр
Хүн хэлээр
Мал хөлөөр
Хүний хэрээр
Хүрээний тангаар
Хүнийг аргаар
Хүлгийг уургаар
Хуурамч хүн
Хуулиас аймтгай
Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил
Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн
Алахаар бордсон гахай адил ажиггүй хэвтэхгүй адил
Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил
Үртэй хүн өвдөгтэй шувуу адил
Хүн өвөг язгуураа мэдэхгүй бол
Ойн сармагчинтай адил
Хүнд хэлүүлсэн,
Хүлэгт бариулсан хоёр адил
Хүний бурхан
Өөрийн буг хоёр адил
Хүнийг хэлбэл
Өөрийгөө хэлсэнтэй адил
Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил
Хэтэрхий эрдэмт хүний амь нь хээрийн бардам лянхуатай адил
Цай аягалахгүй дайлах
Малтай өмсөхгүй золгохтой адил
Ховдог хүн хон хэрээтэй адил
Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил
Ховч хүн хоёр хөлт могой адил
Ховын үг хоёр үзүүрт зүү адил
Хөгшин хүн үхэхээрээ айлгана
Хүүхэд уйлахаараа айлгана
Номхон тэмээг ноолоход амар
Ноомой хүнийг зарахад амар
Уншиж мэдэхэд ном сайхан
Уулзаж ярихад нөхөр сайхан
Эвийг сэтгэлээр
Эрдмийг хичээлээр
Эрлийг сургаар
Эрдмийг хичээлээр
Ангир уургийг ээжээс
А үсгийг багшаас
Шавийн эрдэм багшаас
Зулын гэрэл тосноос
Эрдмийг эхнээс
Эвийг эртхэнээс
Алт мөнгийг уул мэт овооловч
А үсэг сурсанд хүрэхгүй
Ажлыг аргаар
Агсамыг зүйгээр
Амьдралыг ажлаар
Амжилтыг чармайлтаар
Архи уусан хүнд
Ангарын ус өвдгөөр
Ачийг ачаар
Тусыг тусаар
Аавын хишиг амттай
Ээжийн цай аагтай
Аавгүй хүн авгаа танихгүй
Ээжгүй хүн нагацаа танихгүй
Аавд нь өгсөн юм хүүд хүрэх
Хүүд өгсөн юм аавд хүрэхгүй
Даруу зан
Залуу хүний чимэг
Дотроо хар хор санаж гаднаа магтах нь
Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил
Даргын өөдөөс үг хэлэх
Салхины өөдөөс сөрж шээх адил
Баян хүний гараас юм авах
Барын амнаас мах авах адил
Азарга алдвал барихад хялбар
Ам алдвал барихад хэцүү
Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар
Зам замаа ололцвол явахад амар
Зангаараа явбал биед амар
Замаараа явбал моринд амар
Хэлэхэд амар
Хийхэд хэцүү
Омогтой тархинд ухаан бага
Овтой тархинд ой бага
Муу хүний өвөг болохоор
Сайн хүний хөтөч бол
Нөхөрт нөхөр
Нөхөөсөнд халаа бол
Учир мэдэхгүй ноён болохоор
Учир мэдэх боол бол
Хайргүй хүний эхнэр болохоор
Хар элгийн хүний зарц бол
Сүүлгүйгээс биш нохойтой адил
Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон
Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ
Хувьтай хүн
Хур борооноор
Хүн хоолоор
Хүлэг өвсөөр
Хүн хувцсаар
Мал хүчээр
Хүн хэлээр
Мал хөлөөр
Хүний хэрээр
Хүрээний тангаар
Хүнийг аргаар
Хүлгийг уургаар
Хуурамч хүн
Хуулиас аймтгай
Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил
Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн
Алахаар бордсон гахай адил ажиггүй хэвтэхгүй адил
Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил
Үртэй хүн өвдөгтэй шувуу адил
Хүн өвөг язгуураа мэдэхгүй бол
Ойн сармагчинтай адил
Хүнд хэлүүлсэн,
Хүлэгт бариулсан хоёр адил
Хүний бурхан
Өөрийн буг хоёр адил
Хүнийг хэлбэл
Өөрийгөө хэлсэнтэй адил
Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил
Хэтэрхий эрдэмт хүний амь нь хээрийн бардам лянхуатай адил
Цай аягалахгүй дайлах
Малтай өмсөхгүй золгохтой адил
Ховдог хүн хон хэрээтэй адил
Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил
Ховч хүн хоёр хөлт могой адил
Ховын үг хоёр үзүүрт зүү адил
Хөгшин хүн үхэхээрээ айлгана
Хүүхэд уйлахаараа айлгана
Номхон тэмээг ноолоход амар
Ноомой хүнийг зарахад амар
Уншиж мэдэхэд ном сайхан
Уулзаж ярихад нөхөр сайхан
Эвийг сэтгэлээр
Эрдмийг хичээлээр
Эрлийг сургаар
Эрдмийг хичээлээр
Ангир уургийг ээжээс
А үсгийг багшаас
Шавийн эрдэм багшаас
Зулын гэрэл тосноос
Эрдмийг эхнээс
Эвийг эртхэнээс
Алт мөнгийг уул мэт овооловч
А үсэг сурсанд хүрэхгүй
Ажлыг аргаар
Агсамыг зүйгээр
Амьдралыг ажлаар
Амжилтыг чармайлтаар
Архи уусан хүнд
Ангарын ус өвдгөөр
Ачийг ачаар
Тусыг тусаар
Аавын хишиг амттай
Ээжийн цай аагтай
Аавгүй хүн авгаа танихгүй
Ээжгүй хүн нагацаа танихгүй
Аавд нь өгсөн юм хүүд хүрэх
Хүүд өгсөн юм аавд хүрэхгүй
Даруу зан
Залуу хүний чимэг
Дотроо хар хор санаж гаднаа магтах нь
Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил
Даргын өөдөөс үг хэлэх
Салхины өөдөөс сөрж шээх адил
Баян хүний гараас юм авах
Барын амнаас мах авах адил
Азарга алдвал барихад хялбар
Ам алдвал барихад хэцүү
Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар
Зам замаа ололцвол явахад амар
Зангаараа явбал биед амар
Замаараа явбал моринд амар
Хэлэхэд амар
Хийхэд хэцүү
Омогтой тархинд ухаан бага
Овтой тархинд ой бага
Муу хүний өвөг болохоор
Сайн хүний хөтөч бол
Нөхөрт нөхөр
Нөхөөсөнд халаа бол
Учир мэдэхгүй ноён болохоор
Учир мэдэх боол бол
Хайргүй хүний эхнэр болохоор
Хар элгийн хүний зарц бол
Зүйр үгс
Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил
Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон
Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ
Хувьтай хүн
Хур борооноор
Хүн хоолоор
Хүлэг өвсөөр
Хүн хувцсаар
Мал хүчээр
Хүн хэлээр
Мал хөлөөр
Хүний хэрээр
Хүрээний тангаар
Хүнийг аргаар
Хүлгийг уургаар
Хуурамч хүн
Хуулиас аймтгай
Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил
Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн
Алахаар бордсон гахай адил ажиггүй хэвтэхгүй адил
Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил
Үртэй хүн өвдөгтэй шувуу адил
Хүн өвөг язгуураа мэдэхгүй бол
Ойн сармагчинтай адил
Хүнд хэлүүлсэн,
Хүлэгт бариулсан хоёр адил
Хүний бурхан
Өөрийн буг хоёр адил
Хүнийг хэлбэл
Өөрийгөө хэлсэнтэй адил
Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил
Хэтэрхий эрдэмт хүний амь нь хээрийн бардам лянхуатай адил
Цай аягалахгүй дайлах
Малтай өмсөхгүй золгохтой адил
Ховдог хүн хон хэрээтэй адил
Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил
Ховч хүн хоёр хөлт могой адил
Ховын үг хоёр үзүүрт зүү адил
Хөгшин хүн үхэхээрээ айлгана
Хүүхэд уйлахаараа айлгана
Номхон тэмээг ноолоход амар
Ноомой хүнийг зарахад амар
Уншиж мэдэхэд ном сайхан
Уулзаж ярихад нөхөр сайхан
Эвийг сэтгэлээр
Эрдмийг хичээлээр
Эрлийг сургаар
Эрдмийг хичээлээр
Ангир уургийг ээжээс
А үсгийг багшаас
Шавийн эрдэм багшаас
Зулын гэрэл тосноос
Эрдмийг эхнээс
Эвийг эртхэнээс
Алт мөнгийг уул мэт овооловч
А үсэг сурсанд хүрэхгүй
Ажлыг аргаар
Агсамыг зүйгээр
Амьдралыг ажлаар
Амжилтыг чармайлтаар
Архи уусан хүнд
Ангарын ус өвдгөөр
Ачийг ачаар
Тусыг тусаар
Аавын хишиг амттай
Ээжийн цай аагтай
Аавгүй хүн авгаа танихгүй
Ээжгүй хүн нагацаа танихгүй
Аавд нь өгсөн юм хүүд хүрэх
Хүүд өгсөн юм аавд хүрэхгүй
Даруу зан
Залуу хүний чимэг
Дотроо хар хор санаж гаднаа магтах нь
Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил
Даргын өөдөөс үг хэлэх
Салхины өөдөөс сөрж шээх адил
Баян хүний гараас юм авах
Барын амнаас мах авах адил
Азарга алдвал барихад хялбар
Ам алдвал барихад хэцүү
Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар
Зам замаа ололцвол явахад амар
Зангаараа явбал биед амар
Замаараа явбал моринд амар
Хэлэхэд амар
Хийхэд хэцүү
Омогтой тархинд ухаан бага
Овтой тархинд ой бага
Муу хүний өвөг болохоор
Сайн хүний хөтөч бол
Нөхөрт нөхөр
Нөхөөсөнд халаа бол
Учир мэдэхгүй ноён болохоор
Учир мэдэх боол бол
Хайргүй хүний эхнэр болохоор
Хар элгийн хүний зарц бол
Ард баян бол улс баян
Улс баян бол ард баян
Сүүлгүйгээс биш нохойтой адил
Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон
Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ
Хувьтай хүн
Хур борооноор
Хүн хоолоор
Хүлэг өвсөөр
Хүн хувцсаар
Мал хүчээр
Хүн хэлээр
Мал хөлөөр
Хүний хэрээр
Хүрээний тангаар
Хүнийг аргаар
Хүлгийг уургаар
Хуурамч хүн
Хуулиас аймтгай
Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил
Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн
Алахаар бордсон гахай адил ажиггүй хэвтэхгүй адил
Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил
Үртэй хүн өвдөгтэй шувуу адил
Хүн өвөг язгуураа мэдэхгүй бол
Ойн сармагчинтай адил
Хүнд хэлүүлсэн,
Хүлэгт бариулсан хоёр адил
Хүний бурхан
Өөрийн буг хоёр адил
Хүнийг хэлбэл
Өөрийгөө хэлсэнтэй адил
Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил
Хэтэрхий эрдэмт хүний амь нь хээрийн бардам лянхуатай адил
Цай аягалахгүй дайлах
Малтай өмсөхгүй золгохтой адил
Ховдог хүн хон хэрээтэй адил
Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил
Ховч хүн хоёр хөлт могой адил
Ховын үг хоёр үзүүрт зүү адил
Хөгшин хүн үхэхээрээ айлгана
Хүүхэд уйлахаараа айлгана
Номхон тэмээг ноолоход амар
Ноомой хүнийг зарахад амар
Уншиж мэдэхэд ном сайхан
Уулзаж ярихад нөхөр сайхан
Эвийг сэтгэлээр
Эрдмийг хичээлээр
Эрлийг сургаар
Эрдмийг хичээлээр
Ангир уургийг ээжээс
А үсгийг багшаас
Шавийн эрдэм багшаас
Зулын гэрэл тосноос
Эрдмийг эхнээс
Эвийг эртхэнээс
Алт мөнгийг уул мэт овооловч
А үсэг сурсанд хүрэхгүй
Ажлыг аргаар
Агсамыг зүйгээр
Амьдралыг ажлаар
Амжилтыг чармайлтаар
Архи уусан хүнд
Ангарын ус өвдгөөр
Ачийг ачаар
Тусыг тусаар
Аавын хишиг амттай
Ээжийн цай аагтай
Аавгүй хүн авгаа танихгүй
Ээжгүй хүн нагацаа танихгүй
Аавд нь өгсөн юм хүүд хүрэх
Хүүд өгсөн юм аавд хүрэхгүй
Даруу зан
Залуу хүний чимэг
Дотроо хар хор санаж гаднаа магтах нь
Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил
Даргын өөдөөс үг хэлэх
Салхины өөдөөс сөрж шээх адил
Баян хүний гараас юм авах
Барын амнаас мах авах адил
Азарга алдвал барихад хялбар
Ам алдвал барихад хэцүү
Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар
Зам замаа ололцвол явахад амар
Зангаараа явбал биед амар
Замаараа явбал моринд амар
Хэлэхэд амар
Хийхэд хэцүү
Омогтой тархинд ухаан бага
Овтой тархинд ой бага
Муу хүний өвөг болохоор
Сайн хүний хөтөч бол
Нөхөрт нөхөр
Нөхөөсөнд халаа бол
Учир мэдэхгүй ноён болохоор
Учир мэдэх боол бол
Хайргүй хүний эхнэр болохоор
Хар элгийн хүний зарц бол
Ард баян бол улс баян
Улс баян бол ард баян
Оньсого
Монгол ардын оньсого, таавар
Улиаснаас
Улавч өлгөөтэй
/туулайн чих/
Хувилбар: Хусанд
Хуруувч өлгөөтэй
/туулайн чих/
Алиа лам
Аягаа орхиод зугтаав
/туулай босож давхих/
Бутан дотор бур хийнэ
Бурхан ширээ нир хийнэ
/туулай босох/
Илжиг шиг чихтэй
Нохой шиг савартай
Ямаа шиг дэвхрэмтгий
/чандага/
Мэгэр мэгэр харайцтай
Мэтэр хойноо орхицтой
/чандаганы мөр/
Хадан дээр
Хамниган бөөлнө
/чандага/
Цагаан ямаа
Цасан далтай
/чандага/
Газар доор
Гантай шар тос
/тарвага/
Талд
Тагдгар нохой хуцна
/тарвага/
Шавар гэрийн орой дээр
Шалсай балин шовойно
/тарвага/
Энгэр хажуу гүйдэлтэй
Эмч ламын суудалтай
/тарвага/
Шавар гэрийн оройд
Шалдан хүн чарлана
/тарвага хошгирох/
Модон дотуур монцолзоно
Монголд хүрэхээр сэнхэлзэнэ
/хэрэм/
Монгол газрын молтогчин
Модон дээгүүр дүүлэгчин
/хэрэм/
Монголоос
Модоор нүүв
/хэрэм/
Өөлдийн адуу
Өвчүү цагаан
/хэрэм/
Алаг цоохор дээлийг чив гэтэл өмсөөд
Агар зандан модыг орой дээрээ шүтээд
Аглаг хангайгаар нутаглах дуртай
Асар гоёмсог авгайг хэн гэж нэрлэх вэ?
/буга/
Борогчны толгойд
Бургаас ургана
/буга/
Улиаснаас
Улавч өлгөөтэй
/туулайн чих/
Хувилбар: Хусанд
Хуруувч өлгөөтэй
/туулайн чих/
Алиа лам
Аягаа орхиод зугтаав
/туулай босож давхих/
Бутан дотор бур хийнэ
Бурхан ширээ нир хийнэ
/туулай босох/
Илжиг шиг чихтэй
Нохой шиг савартай
Ямаа шиг дэвхрэмтгий
/чандага/
Мэгэр мэгэр харайцтай
Мэтэр хойноо орхицтой
/чандаганы мөр/
Хадан дээр
Хамниган бөөлнө
/чандага/
Цагаан ямаа
Цасан далтай
/чандага/
Газар доор
Гантай шар тос
/тарвага/
Талд
Тагдгар нохой хуцна
/тарвага/
Шавар гэрийн орой дээр
Шалсай балин шовойно
/тарвага/
Энгэр хажуу гүйдэлтэй
Эмч ламын суудалтай
/тарвага/
Шавар гэрийн оройд
Шалдан хүн чарлана
/тарвага хошгирох/
Модон дотуур монцолзоно
Монголд хүрэхээр сэнхэлзэнэ
/хэрэм/
Монгол газрын молтогчин
Модон дээгүүр дүүлэгчин
/хэрэм/
Монголоос
Модоор нүүв
/хэрэм/
Өөлдийн адуу
Өвчүү цагаан
/хэрэм/
Алаг цоохор дээлийг чив гэтэл өмсөөд
Агар зандан модыг орой дээрээ шүтээд
Аглаг хангайгаар нутаглах дуртай
Асар гоёмсог авгайг хэн гэж нэрлэх вэ?
/буга/
Борогчны толгойд
Бургаас ургана
/буга/
Хэрхэн эссэ бичих
Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн өргөдлийн маягтыг
бүрдүүлэхэд эссе буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгүй гардаг.
Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишүүдэд
танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм.
Их дээд сургуульд өргөдөл гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн үг хэллэгтэй, өөрийн зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой гэж боддог. Энэ нь магистр болон түүнээс дээш шатанд суралцагсдын хувьд анхаарах ёстой асуудал боловч баклаврын шатанд суралцагсдын хувьд зохион бичлэгтээ өөрийгөө хувь хүний талаас нь илүү танилцуулж бичих хэрэгтэй байдаг. Жишээлбэл: таны амьдрал эсвэл таны үзэл бодолд хамгийн их нөлөө үзүүлсэн хүний тухай, эсвэл чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг тухай бичвэл зүгээр. Учир нь: Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын гишүүд зөвхөн хичээлийн дүн, шалгалтын оноо харахаас гадна, өргөдөл өгөгчийг хувь хүн талаас нь мэдэхийг хүсдэг. Мөн өөрийн хүрсэн амжилт, бүтээсэн зүйлийн тухай, жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, эзэлсэн байр, шагналын тухай эсвэл сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зүйтэй. Харин өөрийгөө хэт төвийлгөн магтах эсвэл нэмж зохиож бичих нь зохимжгүй.
Хүн өдрөөс өдөрт геометр прогрессоор өсөн нэмэгдэж байгаа мэдээлэл, ном, сэтгүүлийг ямарч замбараагүй уншвал “бариагүй ч номгүй, барьсан ч чиггүй байрны хүүхдүүд” болох нь ойлгомжтой. Бид хэрэгтэй мэдээллээ хайж олоод уншихад ч учир байдаг бол тэрхүү уншсан мэдээллээ хэрхэн эзэмшснээ эссе бичиж, яаж илэрхийлж сурах вэ? Монголчууд бид маш их өрөнхий ярьдаг хүмүүс. Зарим тохиолдолд нэг хүн өөрийнхөө санааг 30 секундэд илэрхийлж болох юмыг 3 минут, тэрбүү хэл 30 минут ч ярьж хүмүүсийг хүлээлгүүлдэг хор уршигтайг УИХ-ын индрээс авхуулаад Улаанбаатар хотын гудамжинд ч харж болно. Мөн бид бүтээлчээр сэтгэн оновчтой ярилцахын оронд яруу найраг, уянгын халилын мөрүүдийг ам уралдан уншицгааж уншуулж байгаа нь ч, уншиж байгаа ч “хийсвэр сэтгэлгээний тэнгис далайд” ухамсаргүйгээр умбадаг болохыг FM радио, телевизийн нэвтрүүлгүүдээс харж болно. Яруу найраг, утга зохиол сонирхогчийн түвшинд бус авъяасанд түшиглэсэн мэргэжлийн шинж чанартай байдгийг сүүлийн 10 жилд манай утга зохиолын салбарт гарсан бүтээлүүдээс харж болно.
Боловсролын стандартанд хүнийг уншуулж, бичүүлж сургахаасаа илүү тэр хүн хэрхэн бүтээлчээр сэтгэн уншиж, бичиж байна гэдэг нь хамгийн чухал. Үүгээрээ дунд сургууль нь ямар нэг дамжаанаас ялгагдах ёстой баймаар. Бид багаасаа зохион бичлэг хийдэг байсан ч түүнд бүтээлч сэтгэлгээ гэдэг зүйл байдаггүй, ихэнхдээ “амьгүй зохион бичлэг” болж бид ч түүнийгээ яаж бичснээ дор нь мартчихдаг байсан. Мөн байгалийн ухааны хичээл бүүхэл уран зохиолын хичээлээ ч амьгүйгээр уншдаг болжээ. Орчин үед ном уншина гэдэг хоцрогдлын нэг ухагдхуун юм шиг санадаг залуус их болсон нь шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс илүү дунд сургууль дахь хичээлийн агуулгаас бурууг нь олж харах цаг болжээ.
Их дээд сургуульд өргөдөл гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн үг хэллэгтэй, өөрийн зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой гэж боддог. Энэ нь магистр болон түүнээс дээш шатанд суралцагсдын хувьд анхаарах ёстой асуудал боловч баклаврын шатанд суралцагсдын хувьд зохион бичлэгтээ өөрийгөө хувь хүний талаас нь илүү танилцуулж бичих хэрэгтэй байдаг. Жишээлбэл: таны амьдрал эсвэл таны үзэл бодолд хамгийн их нөлөө үзүүлсэн хүний тухай, эсвэл чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг тухай бичвэл зүгээр. Учир нь: Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын гишүүд зөвхөн хичээлийн дүн, шалгалтын оноо харахаас гадна, өргөдөл өгөгчийг хувь хүн талаас нь мэдэхийг хүсдэг. Мөн өөрийн хүрсэн амжилт, бүтээсэн зүйлийн тухай, жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, эзэлсэн байр, шагналын тухай эсвэл сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зүйтэй. Харин өөрийгөө хэт төвийлгөн магтах эсвэл нэмж зохиож бичих нь зохимжгүй.
Хүн өдрөөс өдөрт геометр прогрессоор өсөн нэмэгдэж байгаа мэдээлэл, ном, сэтгүүлийг ямарч замбараагүй уншвал “бариагүй ч номгүй, барьсан ч чиггүй байрны хүүхдүүд” болох нь ойлгомжтой. Бид хэрэгтэй мэдээллээ хайж олоод уншихад ч учир байдаг бол тэрхүү уншсан мэдээллээ хэрхэн эзэмшснээ эссе бичиж, яаж илэрхийлж сурах вэ? Монголчууд бид маш их өрөнхий ярьдаг хүмүүс. Зарим тохиолдолд нэг хүн өөрийнхөө санааг 30 секундэд илэрхийлж болох юмыг 3 минут, тэрбүү хэл 30 минут ч ярьж хүмүүсийг хүлээлгүүлдэг хор уршигтайг УИХ-ын индрээс авхуулаад Улаанбаатар хотын гудамжинд ч харж болно. Мөн бид бүтээлчээр сэтгэн оновчтой ярилцахын оронд яруу найраг, уянгын халилын мөрүүдийг ам уралдан уншицгааж уншуулж байгаа нь ч, уншиж байгаа ч “хийсвэр сэтгэлгээний тэнгис далайд” ухамсаргүйгээр умбадаг болохыг FM радио, телевизийн нэвтрүүлгүүдээс харж болно. Яруу найраг, утга зохиол сонирхогчийн түвшинд бус авъяасанд түшиглэсэн мэргэжлийн шинж чанартай байдгийг сүүлийн 10 жилд манай утга зохиолын салбарт гарсан бүтээлүүдээс харж болно.
Боловсролын стандартанд хүнийг уншуулж, бичүүлж сургахаасаа илүү тэр хүн хэрхэн бүтээлчээр сэтгэн уншиж, бичиж байна гэдэг нь хамгийн чухал. Үүгээрээ дунд сургууль нь ямар нэг дамжаанаас ялгагдах ёстой баймаар. Бид багаасаа зохион бичлэг хийдэг байсан ч түүнд бүтээлч сэтгэлгээ гэдэг зүйл байдаггүй, ихэнхдээ “амьгүй зохион бичлэг” болж бид ч түүнийгээ яаж бичснээ дор нь мартчихдаг байсан. Мөн байгалийн ухааны хичээл бүүхэл уран зохиолын хичээлээ ч амьгүйгээр уншдаг болжээ. Орчин үед ном уншина гэдэг хоцрогдлын нэг ухагдхуун юм шиг санадаг залуус их болсон нь шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс илүү дунд сургууль дахь хичээлийн агуулгаас бурууг нь олж харах цаг болжээ.
Утгын нэгдэл
Үгийн санжсан үг
**Шууд утгатай
**Дүрслэх ур маягаар бүтээгүй
**Нэр томьёоны шинжтэй
**Нэр ухагдахуун тэмдэглэнэ.
Утга зүйжсэн үг
**Шууд бус утгатай
**Дүрслэх ур маягаар бүтнэ
**Түүхэн уламжлалын шинжтэй.
**Баймж утга илтгэнэ.
**Шууд утгатай
**Дүрслэх ур маягаар бүтээгүй
**Нэр томьёоны шинжтэй
**Нэр ухагдахуун тэмдэглэнэ.
Утга зүйжсэн үг
**Шууд бус утгатай
**Дүрслэх ур маягаар бүтнэ
**Түүхэн уламжлалын шинжтэй.
**Баймж утга илтгэнэ.
Монгол хэлний тухай товчхон
Монгол хэл үгийн баялаг ихтэй бас муутай.
1. Монгол хэл баян хэл. Бид байгал орчны дүрслэл, нүүдэлчин ахуйд л таарсан үгийн баялаг асар ихтэй. Түүгээрээ ямар ч орныг дагуулахгүй. Манайх шиг олон зүсээр адуу малаа зүсэлдэг улс хаа ч байхгүй. Яг тэрэнтэй адилхнаар Барууныхан шиг олон нэр томъёогоор далбаат усан онгоц, зангилааг нэрлэдэг улс цөөхөн. Лав тэр нь манайх биш.
2, Монгол хэл ядуу хэл. Даяаршиж, хавтгайрч ч байгаа гэж хэдэгдээд байгаа дэлхий ертөнцөд Барууны тэр тусмаа Англи хэлний давамгайлал ноёрхож, хүссэн хүсээгүй ч зарим нь
1. Монгол хэл баян хэл. Бид байгал орчны дүрслэл, нүүдэлчин ахуйд л таарсан үгийн баялаг асар ихтэй. Түүгээрээ ямар ч орныг дагуулахгүй. Манайх шиг олон зүсээр адуу малаа зүсэлдэг улс хаа ч байхгүй. Яг тэрэнтэй адилхнаар Барууныхан шиг олон нэр томъёогоор далбаат усан онгоц, зангилааг нэрлэдэг улс цөөхөн. Лав тэр нь манайх биш.
2, Монгол хэл ядуу хэл. Даяаршиж, хавтгайрч ч байгаа гэж хэдэгдээд байгаа дэлхий ертөнцөд Барууны тэр тусмаа Англи хэлний давамгайлал ноёрхож, хүссэн хүсээгүй ч зарим нь
Monday, March 17, 2014
Хэлний засаглалын учир
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
Эх хэл, үсэг бичгээ эрхэмлэн, засаг
төрийнхөө бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг болгон үздэг байсан манай
өвөг дээдэс утга зохиолын хэлний хэм хэмжээг төгөлдөр боловсронгуй
болгох талаар шаргуу ажиллаж, олон талтай, арвин их өв бүтээснийг манай
хэл шинжлэлийн түүх бэлхнээ гэрчлэн харуулна. Энэ нь нэг талаар эх хэл
маань монгол үндэстний нэгдмэл мөн чанар, хэв шинж, бусдаас ялгарах
давтагдашгүй онцлогийг харуулдагтай, мөн аль ч нийгмийн үед эх хэл маань
соёл боловсрол, нийгэм түүхийн хөгжлийг хурдасгах хүчирхэг хэрэглүүр
байсаар ирсэнтэй шууд холбоотой юм. Нөгөөтэйгүүр төрийн засаглалыг
хэлний засаглалтай нягт уялдуулан анхаарч ирсний гэрч юм.
Төрийн албан ёсны хэлний тухай
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт
нь төрийн албан ёсны хэл болох монгол хэл /цаашид “төрийн албан ёсны
хэл” гэх/-ний хэм хэмжээ, нэр томъёог төрийн албан хэрэг хөтлөх, төрийн
албан ёсны үйл ажиллагаанд хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулах
болон Монгол Улсын нэгдмэл байдлыг хангахад оршино.
Thursday, March 13, 2014
Эх хэлний чадвар хүний хөгжлийг харуулдаг
Эх хэлний чадвар хувь хүний хөгжлийг харуулдаг
Монгол хэл бол дэлхийн эртний хэлнүүдийн нэг юм. Хэдийгээр тун цөөхөн баримт үлдсэн, түүхэн урт удаан хугацаанд асар их өөрчлөгдсөн ч бүр Хүннүгийн үеэс л үндсэн нэр томъёо, хэллэгүүдтэй болчихсон байсан нь эртний түүх сурвалжид тэмдэглэн үлдсэн зарим үгс харуулдаг. Жишээлбэл, Хүннүгийн хаан эзнийг заасан “шаньюй” гэдэг үг байна. Энэ үгийг Ринчен гуай хэлшинжлэлийн түүхэн харьцуулалтын аргаар сэргээн өнөөгийн хэлбэр нь “сайн” гэсэн үг, эдүгээ яамдын сайдын “сайд” гэдгээр хэрэглэж байгааг олж тогтоосон. Мөн Хүннүгийн төрийн албан тушаалтны нэрсийн жагсаалтанд байсан “хэлмэрч”, “бичээч” гэх мэт үгсийг одоо ч хэрэглэсээр байгаа. Яагаад энэ бүхнийг тоочоод байна гэхээр Монгол хэл түүхэн урт хугацаанд боловсорсоор сонгодог хэлбэртээ хүрсний нотлогоо юм. Монгол хэл бас маш баялаг хэл. Эртний Энэтхэг, төвдийн гүн ухаан, шашны ном судраас өгсүүлээд, Хятадын сонгодог романууд, Оросын хийгээд Өрнөдийн ямар ч бүтээлийг огтхон ч төвөггүй дуун хөрвүүлсээр ирсэн чадамжтай. Бүр 14-р зуунд Македоны Александрын намтар “Сулхарнайн тууж”-ийг перс хэлнээс Монгол хэлнээ орчуулсан орчуулгын зарим хуудас олдсон бөгөөд АНУ-ын Харвардын монголч эрдэмтэн Ф. Вүүдмэн Кливез нарийвчлан судлаж томоохон бүтээл туурвисан. Юань гүрний араас гарсан Хятадын Мин улс гадаад улс орнуудад явуулж байсан дипломат албан захидлуудаа монгол бичгээр, монгол хэлээр явуулж байсан нь өнөөг хүртэл хадгалагдаж байна. Монголын эзэнт гүрний дараа Монголын эзэмшилд байсан Зүүн хойд Азийн улс орнуудад ноёрхолоо тогтоож Чин гүрнийг байгуулсан манж нар монгол бичгийг төрийн бичгээ болгосон юм. Солонгосчууд ч 15-р зуун хүртэл үндэстний бичиг үсэггүй явсан бөгөөд 1446 онд Сежун хаан нь “Хангыл” хэмээх үндэстний бичгийн цагаан толгойг хэлзүйч эрдэмтэдээрээ зохиолгосон. Харин хангыл үсгийн дийлэнх зурлага нь монгол бичгийн зурлагатай ихээхэн төстэй, бараг ижил байгаад гадаадын эрдэмтэд ялангуяа АНУ-ын түүхч Гэри Ледъярд нар анхаарлаа хандуулсан байдаг. Харин солонгосчууд өөрсдөө “манай Сежун их хааны хосгүй гайхамшигт бүтээл” гээд монгол үсгийн үүргийг төдийлөн гүйцэд үнэлдэггүй юм. Үүнээс гадна Монголын эзэнт гүрний үед болон түүний бутарсанаас хойш зохиогдсон монгол болон хятад, солонгос, араб, перс, латин, түрэг, согд уйгар толь бичгүүд олноороо олдсоор байгаа нь Монгол хэл дэлхий дахинаа хичнээн нөлөөтэй байсныг харуулж байгаа юм. Ринчен гуай Монгол хэлэнд наад зах нь нэг сая гаруй үг бардам бий гэж бичсэн байдаг. Ийм түүхтэй өнөр баян монгол хэл өнөөдөр ямар байна вэ? Өнгөрсөн хорин жил бүтэх бүрэхгүй элдэв дүрэм “зохиож”, туршилт хийсээр байгаад монгол хэлээр уран зөв найруулан бичдэг тун цөөхөн боллоо. /Гэтэл 18-р зууны франц хэл одоогийн франц хэлэнд онцын ялгаа байдаггүй гэдэг./ Оюутнууд, магиструудад хичээл зааж байхад монгол хэлээ мэддэгүй залуус маш их болсон нь анзаарагддаг. Наад захын өргөдөл, албан бичиг, эсээ ч бичиж чадахгүй оюутан магистрант их байна. АНУ-ын их дээд сургуулиуд элсэн орохыг хүсч буй хэнийг ч байсан англи хэлээрээ буюу өөрсдийн эх хэлээр эсээ нэртэй зохион бичлэг бичүүлдэг. Орос, Хятад хоёр эх хэлний боловсролыг төрөөсөө анхаарсаар олон улсын стандарт шалгалт авч байна. Хэлний чадвар тогтоох ийм стандарт шалгалтын хятад хэлнийхийг HSK, солонгос хэлнийхийг TOPIK гэхчилэн нэрлэдэг. Эдгээр шалгалтыг өгч, 3 юм уу, 4-р түвшинд тэнцэж байж тухайн улсад суралцах эрх нь нээгддэг. Монгол хэл ч ийм жишиг шалгалттай болмоор байгаа юм. Ганцхан манай хэл шинжлэлийн эрдэмтэд хувь хувийн амбицдээ баригдаад нэгнийхээ ялангуяа залуу эрдэмтдийн санаа бодлыг ердөө ч хүлээн зөвшөөрдөггүй. Хүүхдүүдэд туйлын ойлгомжгүй, хүнд нүсэр, хэтэрхий адармаатай хэлзүй заасаар байгаад 11-12 жил болдогийг болиулж, хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн, нэн сонирхолтой тайлбарт хэлзүйтэй, хэрэглээ тал нь давамгайлсан сургалтын агуулга, хэлбэрийг сонгомоор байна. Дэлхий нийтийн чиг хандлагын дагуу сэтгэлгээний түвшинг өсгөх үе шатлал бүхий эсээ бичүүлэх, албан бичгийн хэлбэрүүдийг бичүүлж сургах, монгол хэл дээр суурилсан гадаад хэл заах зэрэг шинэтгэлүүд хиймээр байна. Монгол улс төрийн албандаа монгол хэл ялангуяа бичгийн хэл сайн эзэмшсэн хүнийг сонгон авч баймаар байна. Ингэж л үүрэг нөлөөг нь өндөрсгөж байж монгол хэлний нэр хүнд өснө. Наад зах нь гадаад хэл сайн эзэмшсэнээс гадна эх хэлээрээ бичих чадвар сайтай хүнийг Гадаад харилцааны Яам сонгож авах хэрэгтэй байгаа юм. Ямар ч байсан Монгол улс хэлний бодлогоор хөршөөсөө хоцорч огтхон ч болохгүй. Хэлтэйгээ байгаа үндэстэн тийм амар бусдын атганд ордоггүй. Эх хэлний чадвар улс төрчдөд ч хамаатай. Хэл бол хүний сэтгэлгээ, дотоод ухамсартай салшгүй холбоотой байдаг бөгөөд хэл шинжлэлийн энэ салбарыг “Сэтгэц хэлшинжлэл” гэдэг. Сэтгэлгээ сайтай хүн аливаа юм үзэгдлийн талаар гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй сэтгэж түүнийгээ нэн оновчтой илэрхийлж чаддаг. Аль ч үед хэл бичгээ гойд сайн эзэмшсэн хүнийг төрийн албанд томилж байсан түүхтэй. Аль улс үндэстний удирдагч нар өөрийн хэлийг тун гаргуун эзэмшсэн байдгаараа бусдаас ялгарч байна. Гайхамшигт удирдагч нар гайхамшигт уран илтгэгч нар байдаг бөгөөд өөрийн үзэл санааг тун мэргэн, оновчтой илэрхийлж, тэр үгс нь хүн төрөлхтөний оюун санааг баяжуулан хөгжүүлж онч мэргэн үгсийн санд үлддэг. Үг хэлний чадваргүй хүмүүс удирдагч болж чаддаггүй. Энэ ч мөн Монголын улс төрчдөд хамаатай. Өнөөдөр хэн Монгол хэлээ сайн эзэмшсэн байна тэр хүн олон түмэнд өөрийн санаа бодлыг хүргэж чадна, тэр хэмжээгээрээ дэмжлэг авна. мэддэг учраас өөрсдийн санаа бодлыг туйлын ойлгомжтой илэрхийлж ард иргэддээ хүрч чадаж байгаа юм. Өнөөдөр Монголын удирдагчдаас Монгол хэлний чадвар онцгой сайн байгааг, аль улс төрийн нам хүчин монгол хэлэндээ хичнээн мохоо байгааг, хэт албаны модон хэлнээсээ болж өндийж чадахаа байсныг бид харж байна. |
Monday, March 10, 2014
Монгол хэлний хичээл дугаар 10
Монгол үгэн тоглоом
ҮГЭН ГИНЖ
Энэ тоглоомыг зөв бичих, үгийн санг баяжуулах арга барилыг хөгжүүлэхэд хэрэглэнэ. Төвшин: эхлэн сурахаас дээд төвшинд хэрэглэж болно. Хэрэглэх нь: цаас, харандаа.Тоглоомын дүрэм: Эхний оюутан ямар нэг үг хэлэхэд дараагийн оюутан тухайн үгийн төгсгөлийн үсгээр эхлэсэн үг хэлж цааш үргэлжлүүлэх учиртай. Хэлэх үг нь голдуу нэр үг байвал сайн гэвч үйл үг бас хэрэглэж болно. Монгол хэлний үйл үг ихэнхидээ -х гийгүүлэгчээр эхлэдэг тул явц муутай. Тухайн үгэн гинжид орсон үг хэлэх буюу давтагдахад тухайн тоглоом дуусна. Монгол хэлний хувьд зөөлний болон хатуугийн тэмдэг, ы буюу жаран нэгийн и-гээр эхлэсэн үг байдаггүй тул ийм үгнүүд хэлж болохгүй. Жишээ нь морь гэдэг үгээр эхлэбэл ь тэмдэгээр эхлэсэн үг байхгүй тул тоглох боломжгүй гэсэн үг. За ингээд жишээ үзье.
Жишээ нь:
Тоглогч 1: Улаан
Тоглогч 2: нас
Тоглогч 3: самбар
Тоглогч 4: радио
Тоглогч 5: онгоц
Тоглогч 6: цаас
Тоглогч 7: санаа
Тоглогч 8: ааруул
Тоглогч 9: лаа
Тоглогч 10: ааруул (тоглоом дууслаа)
Монгол хэлний охь үг хэллэгийн сан
Монгол хэлний охь үг хэллэгийн сан
Аа
Алирхай
“Өглөө нь хэвтэрийн хэвээр ногооны алирхай орхин хоёул дөрөө харшуулан хатируулахад үүлний хормойг нар сөхөж, ногооны үнэр анхилсан салхи Дагиймаагийн зангидсан алчуурын хоёр үзүүрээр тоглох мэт дэрвүүлнэ.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”
Амхрах
“Бүсгүй хүний гарын агаад гэрийн хоол амхраагүй удсан Тангад харц нь гүлгэрч Сэрсмааг ширтсэнээ хэн нэгэн түүнээс булаачих юм шиг өлбөлзөн шөлөө уугаад магнайн хөлсөө алгаараа шувтрав.”, “Бүрэнхийд ямар нэгэн юмнаас дутаах мэт бүдчин яваа Чойдор олзны сэжүүр амхарсан ч миний муу байшингийн шалны дор газрыг орвонгоор нь эргүүлж, зовлогоо зодоод хоосон хоцрохоо хэрхэн мэдэх билээ.” Д.Пүрэвдорж, “Нарны жавар”
Бб
барван
“Тэр бүү хэл Тангадыг тэврэхэд өнөөх цагаан хүүхэн нуруу хотойсхийн барвангаараа түлхэсхийж аяглаж эрхлэх нь адтай.” Д.Пүрэвдорж, “Нарны жавар”
бөөмсүү
“Би гэдэг буруу номтон бөөмсүү зангүй атал харин одоо ямар нэгэн далдын хүчний эрхшээлд мөлхөн буй ажаам.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”
Гг
Гойгорох
“Би гойгорон босч сайхи боодлыг задалваас цагаан даавууны өөдсөнд барласан ямар нэгэн бурханы дүр, мөн завилган боосон утлага байсанд галд хийж орхив.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”
Жж
жалирах
“Тогооныхоо бариулаас ялгагдахгүй эм хүн эрийн тэнгэр гутаадаг, тэгээд ч нөхөр нь өлөн нүдлээд ойр хавийн охид хүүхнүүдийн хормой хот сэвээд жалирч гүйцдэг дээ.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”
жүдүү
“Би түүний согогтойг нь мэдэх тул жүдүүгий нь дэвэргэхээс төвөгшөөж хар цагаан дуу гарсангүй.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”
Зз
зусар эцэг
“Базар хэмээх багийн даргаар овоглосон нь зусар буюу хулгар эцгийн алин болохыг хэн ч үл мэднэ.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”,
Лл
Ладаргадуу
“Гомбодорж бол ладаргадуу агаад гутлынхаа шагайнд нударганы омог шүргэж явдаг учир нударга хочтой болсон гэдэг юм.” Д.Пүрэвдорж, “Нарны жавар”
Луучин
“Том том мөнгөн товчтой торгон дээл, шагай зулаг угалзтай эр хар сураар ногтолсон луучин гутал ган дөрөөнд өшиглөн арван цагаантай боржигон эмээл тохож, ясан тольтой хулсан ташуур барьсан Дэмбээ бид хоёр шиг гоё ганган хүмүүс орчлонд үгүй мэт.” Б.Догмид, “Томоогүй нас”
Мм
Мааршах
“Ширүүн орсон тарвага хурдан гардаг, бялхайж хэвтсээр шургасан бол элэг маарштал хэвтүүлдэг юм гэнэлээ.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”
Магшаан
“Гэндэн бол яргайдуу махлаг, чац магшаан, хөмсөг сэртэн, нүд жартгар боловч тэрүүхэндээ эвтэйхэн зохицсон хэвлүүхэн эр.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”
Нн
Оо
омойтол
“Бархасын өөдөөс сарвайдаг аминаасаа уйдсан хүн олдохгүй гэж би түүний омойтлыг хөөргөв.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”
Оюуны сөв
“Бархас нам бус, бас тушаал асаргүйн тул намын талаас хяналт тавих онц шаардлагагүй гэж би бодсон тул долоон булчирхайг нь тоолоогүй, бусад номонд оюуны сөв нь хэр онгойсныг би мэдэхгүй.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”,
Нн
Нонж
“Энэ муу бэр маань ядуу айлын нонж охин.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”
Сс
Салдирхалах
“Тэгээд яах вэ гэж эрээвэр хураавар бодолд ээрэгдэн хөлөө зөөж ядан хаашаа ч юм бэ салдирхалав.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд
сөглөө
“Хулчгар хүн сүнсэндээ хүртэл сөглөө байдаг ажээ.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”
сэтгэл цөлших
“Ерөөс хүн үхлийн өмнө эрүүл саруулын омогшил, үзэл бодлын мугуйдал, маргаашийн шалдар горьдол мэтээс ангижирч сэтгэл цөлшихүйд оюуны хохь хоосон зайг бурхан хойд насны мухар сүсгээр цатган өөрийгөө дэмий мэхлэхийг оролддог буй за.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”
сээрдүү
“Раднаа бол энэ нутгийн шавь захын анжгай Дамба хэмээгчийн том хүү. Тэрбээр ганагар нуруутай, бие хаа сайхантай, давхраагүй хонин бор нүдтэй, сэргэлэн, агаад сээрдүү зантай нэгэн.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”
Үү
Үхлийн зайц
“Өнөөдөр харин үхлийн зайц эрж буй миний босгыг алхсны учрыг битүүхэн тандавч олсонгүй.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”
Хх
Хиргэлтэх
“Сумын төвийн хойт хадат толгойд хар шувууд баарцаглаж, үс нь хиргэлтсэн тарган ноход өөх шиншилээд үл тооно.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”
Хөөг татах
“Халамцаж догдолсон сэтгэлийн салхинд Цэцээ гүний оргил цэнхэр хөөг татан дайвалзана.” Б.Догмид, “Гоолингоо буюу зүрхний нулимс”
Хулгай нүд
“Бид хоёр айраг ууж суухдаа түүний хөдөлгөөн бүрийг аяганыхаа ирмэг дээгүүр хулгайн нүдээр дагуулан харж суулаа.” Б.Догмид, “Томоогүй нас”
Хярдуу
“Тэрбээр ерөөс ахлах захлахыг мэддэггүй, хүн бүхнийг чи гэдэг хярдуу зантай.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”
Хяхуу
“Тэр хяхуугаа айлын охины бөгсөөр улс төртэй хутган шургуулж, намайг далд хийх хор зуурч элбэг чадна…” Д.Пүрэвдорж, “Нарны жавар”
Хээмсүү
“Харин сүрхий сэжигч хээмсүү, бохир идээнээс цэрвэх тул доовтрынд ирэх хүн ааруул өрөм бяслагаа аль болохоор цэвэр хүүдийд хийнэ.” Д.Пүрэвдорж, “Азархал”
Цц
Цоомойлох
“Цагаан морин жилийн булгианд харуулдан унахдаа, тархи нь суга үсэрсэн гавлынхаа хөндийд нялзуур төдий үлдсэн хөх эсийг цоомойлох гэж би ядаж байна.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”
Чч
чавцах
“Цэдэн өглөө оройн саам, балга айргаа ганзагалж яваад хэдэн янчаан олж ирдэг тул тэднийх идэх уухаар чавцахгүй.”, Д.Пүрэвдорж, “Нарны жавар”
чойг
“Нагаржунай гээч болж байгаа гээ биздээ, үсээ хусуулж, батлахныхаа оронд чойг өвөртлөх юм байлгүй дээ.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”
шивхрэх
“Унааширч шивхэрсэн морьд амгай зуузай шаргиулан гоо ганган толгойгоо хаялан жолоо дугтран галигуулна.” Б.Догмид, “Томоогүй нас”
шушмаа
“Урдын цагаан хятадууд монгол хэлэнд молхийн учир хүний хэлснийг эс ухааран “шүо шүмаа” буюу юу гэнээ? гэж эргүүлэн шалгаадаг аснаас манайхан хазгай хэлтнийг ийнхүү шушмаа хэмээн хочлох болсон юм гэнэлээ.” Д.Пүрэвдорж, “Уцаарлал бичээс”
шуурах
“Тэрбээр … орноосоо сугаран дасгалрхуу юм оромдож байхдаа биеэ ажваас гуя шуу нь шуурасхийж үл ялиг харвигнасан нь зуны цэлдэн хөх тураал атархуу асанд цочисхийж, өөрийнхөө идэр насыг гээж буйдаа гонсойв.” Д.Пүрэвдорж, “Нарны жавар”
Sunday, March 9, 2014
Subscribe to:
Posts (Atom)