ҮГЭН ГИНЖ
Энэ тоглоомыг зөв бичих, үгийн санг баяжуулах арга барилыг хөгжүүлэхэд хэрэглэнэ. Төвшин: эхлэн сурахаас дээд төвшинд хэрэглэж болно. Хэрэглэх нь: цаас, харандаа.Тоглоомын дүрэм: Эхний оюутан ямар нэг үг хэлэхэд дараагийн оюутан тухайн үгийн төгсгөлийн үсгээр эхлэсэн үг хэлж цааш үргэлжлүүлэх учиртай. Хэлэх үг нь голдуу нэр үг байвал сайн гэвч үйл үг бас хэрэглэж болно. Монгол хэлний үйл үг ихэнхидээ -х гийгүүлэгчээр эхлэдэг тул явц муутай. Тухайн үгэн гинжид орсон үг хэлэх буюу давтагдахад тухайн тоглоом дуусна. Монгол хэлний хувьд зөөлний болон хатуугийн тэмдэг, ы буюу жаран нэгийн и-гээр эхлэсэн үг байдаггүй тул ийм үгнүүд хэлж болохгүй. Жишээ нь морь гэдэг үгээр эхлэбэл ь тэмдэгээр эхлэсэн үг байхгүй тул тоглох боломжгүй гэсэн үг. За ингээд жишээ үзье.
Жишээ нь:
Тоглогч 1: Улаан
Тоглогч 2: нас
Тоглогч 3: самбар
Тоглогч 4: радио
Тоглогч 5: онгоц
Тоглогч 6: цаас
Тоглогч 7: санаа
Тоглогч 8: ааруул
Тоглогч 9: лаа
Тоглогч 10: ааруул (тоглоом дууслаа)
No comments:
Post a Comment