Friday, March 28, 2014

Монгол хэлний тухай товчхон

Монгол хэл үгийн баялаг ихтэй бас муутай.
1. Монгол хэл баян хэл. Бид байгал орчны дүрслэл, нүүдэлчин ахуйд л таарсан үгийн баялаг асар ихтэй. Түүгээрээ ямар ч орныг дагуулахгүй. Манайх шиг олон зүсээр адуу малаа зүсэлдэг улс хаа ч байхгүй. Яг тэрэнтэй адилхнаар Барууныхан шиг олон нэр томъёогоор далбаат усан онгоц, зангилааг нэрлэдэг улс цөөхөн. Лав тэр нь манайх биш.
2, Монгол хэл ядуу хэл. Даяаршиж, хавтгайрч ч байгаа гэж хэдэгдээд байгаа дэлхий ертөнцөд Барууны тэр тусмаа Англи хэлний давамгайлал ноёрхож, хүссэн хүсээгүй ч зарим нь
сармагчилж, зарим нь хэрэглээний шаардлагаар гадаад үг их хэрэглэж байна. Дуучин Болдын “Чамайг би явсны дараа” гэдэг дууны үг бол яах аргагүй өгүүлбэрийн хувьд англи бүтэц. Монгол хэлнээ хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн, хүн хоорондын харьцааны үгс их дутмаг, суурин иргэдийн хооронд үүсдэг англиар “common sense” гэдэг мэдрэмж, түүнийг яг ингээд оноочихоор үг байхгүй. Тиймдээ ч бид хаа дуртай газраа шүлсээ хаяж, хаа дуртай газраа гол усны эхэнд бууж, ус булаг бохирдуулдаг, нүүдэлчдийн хамгийн муухай зөвхөн би л гэсэн мэдрэмжтэй ард түмэн. Бид хамтын амьдралд ороод ердөө нэгээс хоёр үе, 50 бараг хүрэхтэй үгүйтэй жил амьдарч байна шүү дээ.
Тиймээс баян ядуу гэж маргахаасаа илүү ялангуя өчүүхэн жишээ, нотолгоогоор нэг нэгнийгээ доош хийж доромжилж байхаар хамтдаа энэ талаар ярилцсан нь хамаагүй дээр биз.

No comments:

Post a Comment